Энэ сард Яармагт шинээр техникийн хяналтын төв АШИГЛАЛТАД ОРНО
2024 оны 5 сарын 14
Авто тээврийн үндэсний төвөөс хотын түгжрэлийг буруулах, төрийн үйлчилгээг иргэдэд хурдан шуурхай хүргэх үүүднээс 2023 оноос эхлэн Чингэлтэй, Цамбагарав, Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвүүдийг үе шаттайгаар байгуулж ашиглалтад оруулсан билээ.
Тэгвэл энэ онд Хан-Уул дүүргийн 23-р хороо буюу Яармагт шинээр техникийн хяналтын үзлэгийн төвийг байгуулахаар тоног төхөөрөмжийн суурилуулалтын ажлыг гүйцэтгэн үйл ажиллагааг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.
Тус төвийн үйл ажиллагааг энэ тавдугаар сард эхлүүлэхээр болжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
656939
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс