Өчигдөр Баянзүрх дүүрэгт 1-4 насны хоёр хүүхэд угаартаж нас баржээ

2024 оны 5 сарын 10

Arslan.mn

Өчигдөр буюу энэ сарын 09-ны өдөр  Баянзүрх дүүрэгт 1-4 насны хоёр хүүхэд угаартаж нас барсан ХАРАМСАЛТАЙ хэрэг гарчээ.

Тодруулбал,тус дүүргийн  Газарчин гудамжны ... тоотод хоёр хүүхэд угаартаж нас барсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчдыг очиход дөрвөн болон нэг настай хоёр хүүхэд ил харагдах гэмтэл шархгүй, угаартаж нас барсан болзошгүй нөхцөл байдалтай байжээ.

Тус хэргийг яг одоо Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс шалгаж байна.

Энэ талаар ЦЕГ-ын тодруулахад "Хэргийг одоо шалгаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
confuse an post
angry an post
1
656883
4 эможи

Зочин
2024-05-11 22:22
Энэ улс арай хэтэрч байнаа!!!
Иргэн
2024-05-10 21:37
Энэ хортой шахмал түлшнээсээ татгалзъя.Дарга нарын мөнгө угаах нэг арга болохоос утааг шийдэх арга биш бхына.Хэчнээн хүн хордуулж алах гээд байгаа юм бэ.
Зочин
2024-05-10 20:03
хүүхдээ хамгаалж чадахгүй арчаагүй улс вэ?
keyboard_arrow_up