Б.Ганбат: Өнгөт тэмдэглэгээ урсаж, алга болоогүй. Бэхэжсэний дараа илүүдлийг нь шүүрдэж цэвэрлэдэг

2024 оны 5 сарын 09

Arslan.mn

Нарны замын зорчих хэсгийн асфальт бетон хучилтын ажил дуусаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээжээ. 

Энэхүү замын өнгөт тэмдэглэгээ борооны усны улмаас урссан эсэх асуудлаар нийслэлийн Замын хөгжлийн газрын Зам арчлалтын хяналтын хэлтсийн Ахлах мэргэжилтэн Б.Ганбат  "Нарны замын хэсэгчилсэн засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд хийгдэж буй гарцны өмнөх өнгөт тэмдэглэгээний ажил бүрэн дуусаагүй. 

Борооны улмаас өнгөт тэмдэглэгээний илүүдэл материалууд урссан гэж олон нийтийн сүлжээгээр шүүмжилж байна. Технологийн хувьд өнгөт тэмдэглэгээний илүүдэл материалыг бэхжилтээ бүрэн авсны дараа шүүрдэж, хамж цэвэрлэж авдаг. Угаас ийм технологитой гэсэн үг. 

Өнгөт тэмдэглэгээ стандартын дагуу хийгдсэн. Ямар ч урсаж алга болсон зүйл байхгүй. Түрүүн дурдсанчлан тухайн бодис нь бэхжилтээ бүрэн авсны дараа илүүдэл материалыг нь хамж, шүүрдэж авдаг аргачлалаар хийдэг ажил" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656867
2 эможи

keyboard_arrow_up