Хот тохижилтын газрын дарга асан Б.Бямбадоржийн төсөвт ₮4.1 тэрбумын хохирол учруулсан хэргийг ШҮҮХЭД шилжүүлжээ
2024 оны 5 сарын 06
Прокурорын байгууллага 2024 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 06-ны өдрүүдэд 279 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
Тухайлбал, “Хот тохижилтын газар” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дарга Б.Б, ерөнхий инженер С.Б нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан, үнэлгээний хорооны гишүүдэд “Д” ХХК-ийг шалгаруулах талаар хууль бус үүрэг чиглэл өгч, шалгаруулан Нийслэлийн төсөвт 4.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шалгаж дуусчээ.
Улмаар Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр сарын 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
656819
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс