Сонсголонгийн гүүрний засвар дуусаж, зорчих хөдөлгөөнийг нээлээ
2024 оны 4 сарын 29
Хан-Уул дүүргийн 8, 9-р хороо Сонсголонгийн 289.4м урт гүүрний зорчих хэсгийн хойш чиглэлийн эгнээний засвар, арчлалтын ажил дуусаж, зорчих хөдөлгөөнийг нээлээ.
Тус ажлын хүрээнд гүүрний орох хэсгийн дамжих хавтан болон 2, 4, 6, 7 дугаар алгаслал хооронд зорчих хэсгийг хүчитгэж, асфальтбетон хучилт хийсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
656681
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс