Сонсголонгийн гүүрний нэг талын зорчих хэсгийг өнөөдөр 23:00 цагаас түр хааж, засварлана

2024 оны 4 сарын 25

Arslan.mn

Хан-Уул дүүргийн 8, 9-р хороо, Сонсголонгийн 289.4 У/М гүүрний засвар, арчлалтын ажлын хүрээнд тус гүүрний зорчих хэсгийн зүүн талын /хойш/ чиглэлийн эгнээг хааж байна. Улмаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг баруун талын /урагш/ чиглэлийн эгнээгээр түр зорчих байдлаар зохион байгуулалт хийх аж. 

Тус ажлын хүрээнд Сонсголонгийн 289.4 У/М гүүрний орох хэсгийн дамжих хавтан болон 2, 4, 6, 7 дугаар алгаслал хооронд зорчих хэсгийг хүчитгэж асфальтбетон хучилтын ажил хийх юм.

Засварын хугацаа:

  • Эхлэх хугацаа: 2024 оны 04 дүгээр сарын 25 өдөр 23:00 цаг
  • Дуусах хугацаа: 2024 оны 04 дүгээр сарын 26 өдөр 07:00 цаг

Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд түр замын хөдөлгөөний зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно уу.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656617
0 эможи

keyboard_arrow_up