ТОДРУУЛГА: Мөргөлдсөн машины жолооч эрүүл байсан. Хэргийг шалгаж байна

2024 оны 4 сарын 25

Arslan.mn

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр болох 22-ын товчооны орчимд дөрөвдүгээр сарын 24-ний 23.00 цагийн үед шатахууны тээвэрлэгч хүнд даацын автомашин галт тэрэгтэй мөргөлдсөн ноцтой осол гарсан талаар бид өмнө мэдээлсэн.

Тодруулбал, галт тэрэг ирж байгааг анхааруулсан улаан гэрэл асаж байхад хоёр ачааны машин төмөр зам хөндлөн гарчээ.

Энэ ослын талаар ЦЕГ-аас тодруулахад, "Чиргүүлтэй машин Толгойт өртөөнөөс гарсан вагонтой мөргөлдсөн тухай дуудлага өчигдөр орой 23.00 цагт бүртгэгдсэн. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагаас ослын газар шуурхай ажилласан. Мөргөлдсөн машины жолооч эрүүл байсан. Хэргийг Тээврийн цагдаагийн албанаас шалгаж байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4
656612
4 эможи

keyboard_arrow_up