ҮЙЛ ЯВДАЛ: Дорноговьд амиа алдсан 13 настай охины өмгөөлөгч мэдээлэл хийнэ
Дөрөвдүгээр сарын 24-ний лхагва гарагт болох зарим үйл явдлын тойм:
-Засгийн газар хуралдана
09.00-13.00 цагт: МУИС-д анхны эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсны 80 жилийн ойг тохиолдуулан "Шинжлэх ухаан, технологийн шинэ сэргэлт: Судалгааны их сургууль" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 9458-2204.
09.00-13.00 цагт: “Шангри-Ла” зочид буудалд: Кэмбрижийн Их сургуулийн багш Кэт Бишопын “Алсуур ялалт” номын нээлт болно. Утас: 8888-0511.
10.00 цагт: УИХ-ын ажлын хэсэг, байнгын хороод хуралдана.
“ЗМ”-ний мэдээллийн төвд:
11.00 цагт: Дорноговь аймагт онц хэрцгий байдлаар бусдын гарт амиа алдсан 13 настай талийгаач охины өмгөөлөгч мэдээлэл хийнэ.
11:30 цагт: Сөрөг хүчин хийдэггүй АН-аас анхан шатны гишүүд нь гарах болсон талаар мэдээлнэ.
12:00 цагт: "Эрх чөлөө төв"-өөс Х.Баттулгыг АН-ын гишүүнээс хасах шаардлагыг АН-ын дарга Л.Гантөмөрт хүргүүлэх талаар мэдээлнэ.
-СТӨ-нд: “World Ballet and Dance Grand Prix Mongolia -2024” тэмцээн үргэлжилнэ.
-НДЕГ-аас эдиййн засгийн сэтгүүлчидтэй өглөөнийй уулзалт хиййнэ.









