ШУУРХАЙ: 84 дүгээр сургуулийн дөрвөн давхрын цонхоор сурагч охин унажээ
Нийслэлийн ерөнхий боловсролын 84 дүгээр сургуулийн дөрвөн давхрын цонхноос дунд ангийн охин унсан талаар мэдээлэл гараад буй.
Тэгвэл бид энэ талаар тус сургуулиас тодруулахад, "Хүүхэд дөрвөн давхрын цонхноос унасан нь үнэн. Одоогоор охины биеийн байдал ямар байгааг сайн мэдэхгүй байна. Эмнэлэгт хүргэсэн. Мөн цагдаа нар сургууль дээр ирчихсэн, шалгаж байна" гэв.
Мөн энэ талаар ЦЕГ-аас тодруулахад ""Дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 11 цагийн үед Баянзүрх дүүргийн 18-р хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд уналаа" гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Энэ дагуу шалгахад 14 настай, эмэгтэй сурагч дотор муухайрсны улмаас цонхоор агаар амьсгалах үедээ толгой нь эргэж, унасан гэдгийг урьдчилсан байдлаар тогтоосон. Хохирогч эмнэлгийн тусламж авсан" гэв.