Нийтийн тээврийн үйлчилгээнд ШИНЭ ЧИГЛЭЛ нэмэгдлээ
2024 оны 4 сарын 22
Баянзүрх дүүргийн 14, 42 дугаар хороодын иргэдийн зорчих эрэлт хэрэгцээг хангах, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ч:78 “Халдвартын эмнэлэг-Сүхбаатарын талбай” чиглэлийг шинээр нээж 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс үйлчилгээг эхлүүлэхээр төлөвлөжээ.
Тухайн чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас ажлын өдөр 6, амралтын өдөр 5 тээврийн хэрэгслээр нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд үзүүлнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
656498
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс