Х.Нямбаатар: УИХ “126“ гишүүнтэй болж байгаа учир энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэхийн суудлын эгнээг өргөсгөнө
2024 оны 4 сарын 18
НИТХ-ын хуралдаан болж байна. Тус хуралдаанаар Төв цэнгэлдэх хүрээлэнгийн одоогийн эзэмшигчидтэй хэлэлцээр хийх эрхийг НИТХ-аар хэлэлцүүлж байна.
Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар "УИХ "126" гишүүнтэй болж байгаа учир энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэхийн суудлын эгнээг өргөсгөнө.
Наадмаар цэнгэлдэхийн гадаа хуушуур зарж, "Нарантуул"-ыг нүүлгэж очуулахгүй. Худалдаа эрхлэгчдэд стандарт тавина. Хуушуур хариад, хайрсан тосоо шууд ногоон байгууламж руу асгадаг байдлыг гаргуулахгүй. Зөөврийн үйлчилгээнд стандарт тогтоож, сонгон шалгаруулалт явуулна. Уран зургийн галерейн хосгүй үнэт бүтээлүүдийг олон түмэнд дэлгэнэ." гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
656410
1 эможи
Зочин
2024-04-19 09:41
Гишуудэд зориулж уу?!! Мангар мал, иргэдтэйгээ л сууна биздээ.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс