Зөвшөөрөлгүй хашаа хайс, хаяг, сурталчилгааны самбарыг буулгаж байна

2024 оны 4 сарын 17

Arslan.mn

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хотын гол магистрал зам дагуух нийтийн эзэмшлийн зам талбайд стандарт мөрдүүлэн, холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, норм, стандартын зөрчлийг газар дээр нь шуурхай арилгуулж буй. Энэ хүрээнд Намъянжүгийн гудамж буюу Зүүн дөрвөн замын уулзвараас “Нарантуул” захын уулзвар, цаашлаад Чулуун овооны тойргоос “Гермес” худалдааны төв хүртэлх төв зам дагуух зөвшөөрөлгүй хашаа хайс, хаяг, сурталчилгааны самбарыг буулгаж байна.

Хот байгуулалт, хөгжлийн газрын Хот байгуулалтын инженерийн бэлтгэл, хяналтын хэлтсийн дарга М.Идэрбаатар: Тухайн хашаа хайс, самбарууд иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшилд байж болох ч нийслэл, дүүргээс зохих зөвшөөрлийг аваагүй учраас буулгаж байна. Зөвшөөрөлгүй байрлуулсан хашаа хайс, самбарыг буулгах мэдэгдлийг тухайн иргэн, аж ахуйн нэгжид долоо хоногийн өмнө хүргүүлж байгаа бөгөөд зөрчлөө арилгаагүй тохиолдолд ийнхүү албадан буулгаж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж байгаа юм хэмээлээ.

Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд стандарт мөрдүүлэхдээ зөвшөөрөлгүй, зөрчилтэй объектуудыг буулгах, нүүлгэх, чөлөөлөх арга хэмжээг авч, иргэд таатай, аюулгүй, чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656377
0 эможи

зөвшөөрөлгүй барилга байна
2024-04-18 06:55
БГД-14 хорооны 18 -р байрыг тойруулж, өндөр хүчдэлийн шугам дээр барьсан зөвшөөрөлгүй нэг давхар дэлгүүрүүдийг буулгах уу? 18 байрны орцуудыг тойруулж хог хаядаг болоод удлаа. Дүүрэг, хороо арга хэмжээ авахгүй нь байна
keyboard_arrow_up