“Хархорин” захын арын зам дагуу худалдаа эрхлэгчдийг нүүлгэн шилжүүлж, гудамж зам талбайг ЦЭВЭРЛЭЖЭЭ
“Хархорин”, “Эрин” хороололд амьдардаг оршин суугчдаас “Хархорин” худалдааны төвийн ард орчны бохирдол ихээр үүсгэдэг, орц, гарцыг хаан худалдаа эрхэлдэг хүмүүсийг нүүлгэн шилжүүлж өгнө үү гэсэн санал, гомдлыг байнга ирүүлдэг. Иймд холбогдох хэлтсүүдэд энэ асуудалд анхаарал хандуулж, оршин суугчдыг ая тухтай, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэхийн тулд холбогдох арга хэмжээ авахыг үүрэг болгожээ.
Энэ дагуу өчигдөр /2024.04.11/ “Хархорин” зах болон “Эрин”, “Хархорин” хорооллын хойд талын нийтийн эзэмшлийн талбай, явган зам дээр худалдаа эрхлэгчдийг нүүлгэх, зам талбайг чөлөөлөх ажлыг холбогдох хэлтсүүд, 29-р хорооны Ажлын алба, Цагдаагийн газрын II хэлтэстэй хамтран зохион байгуулжээ.
Улмаар явган хүний замын хог хаягдлыг ачиж, хөөстэй угаалгаар угааж, их цэвэрлэгээг хийж гүйцэтгэсэн байна.
Цаашид Хархорин худалдааны төвийн ард Цагдаагийн байнгын пост ажиллуулж, цагдаагийн алба хаагч, Олон нийтийн цагдаа, Олон нийтийн байцаагч, Иргэдийн бүлгийг хяналт тавьж ажиллуулах юм.