Согтууруулах ундааны тусгай зөвшөөрлийг дүүргийн Засаг дарга нар олгодог болжээ
2024 оны 4 сарын 11
“Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай” хуулийн 15.8 дугаар зүйлд заасны дагуу “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох эрх”-ийг энэ оны гуравдугаар сарын 15-наас дүүргийн Засаг дарга нарт шилжүүлжээ.
Ингэснээр зөвшөөрлийн шинжтэй төрийн үйлчилгээ хялбар, шуурхай болно гэж үзсэн байна. Өмнө нь уг зөвшөөрлийг нийслэлээс олгодог байжээ.
Нийслэлийн Засаг даргын 2021 оны захирамжаар зөвшөөрлийн шинжтэй 74 төрлийн үйлчилгээг цахимд шилжүүлсэн байдаг.
Өдгөө цахим бүртгэлийн хуудастай 11,888 иргэн, аж ахуйн нэгжид 110 мянган хүн ажиллаж байгаа аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
656176
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс