Яармагийг 1-р хороололтой холбох авто зам, гүүрийг зургаадугаар сард нээнэ

2024 оны 4 сарын 11

Arslan.mn

Яармагийг 1-р хороололтой холбох авто зам, гүүрэн байгууламжийн зорчих хэсгийг 6 дугаар сард нээнэ.

Гүүрийг анх зургаан эгнээ бүхий дөрвөн өнцөгтөө амрах тавцантай, хоёр талдаа явган хүний замтай, 32 метр өргөн, 483.1 метр урт байхаар төлөвлөжээ.

Гүүрийг “Мотор сервис”, “Туулын гүүр далай”, “Тэргүүн саруул зам” гэх гурван компани, авто замыг “Тотал инж” ХХК барьж байна. Төслийн хүрээнд гурван хэсэг гүүр барина. Эхний гүүр нь 36.7 метр урт. Үүнийг Туул голын салаан дээр барих бол дараагийнх нь 391.5 метр, гурав дахь нь 54.8 метр урт бөгөөд Дунд гол дээр барьж байгаа юм.

Төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдээс авто замын зорчих хөдөлгөөнийг энэ оны 6 дугаар сарын 1-нд нээж, тохижилтыг наймдугаар сарын 1 гэхэд дуусган хүлээлгэж өгөх аж. Харин ажлаа хугацаанд нь дуусгахад газар чөлөөлөх, холбогдох инженерийн шугам сүлжээний асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэйг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарыг тус бүтээн байгуулалтын ажлын явцатай танилцах үеэр төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл онцолж байлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656154
1 эможи

keyboard_arrow_up