Яармагийг I хороололтой холбох авто зам, гүүрэн байгууламжийн зорчих хэсгийг зургаадугаар сард нээнэ

2024 оны 4 сарын 10

Arslan.mn

Яармагийг I хороололтой холбох авто зам, гүүрэн байгууламжийн зорчих хэсгийг зургаадугаар сард нээнэ. Гүүрийг анх зургаан эгнээ бүхий дөрвөн өнцөгтөө амрах тавцантай, хоёр талдаа явган хүний замтай, 32 метр өргөн, 483.1 метр урт байхаар төлөвлөжээ. Гүүрийг “Мотор сервис” ХХК, “Туулын гүүр далай” ХХК, “Тэргүүн саруул зам” ХХК гэх гурван компани, авто замыг “Тотал инж” ХХК барьж байна.

Төслийн хүрээнд гурван хэсэг гүүр барина. Эхний гүүр нь 36.7 метр урт. Үүнийг Туул голын салаа дээр барих бол дараагийнх нь 391.5 метр, гурав дахь гүүр нь 54.8 метр урт бөгөөд Дунд гол дээр барьж байгаа.

Төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдээс авто замын зорчих хөдөлгөөнийг энэ оны зургаадугаар сарын 1-нд нээж, тохижилтыг наймдугаар сарын 1 гэхэд дуусган хүлээлгэж өгөх аж. Харин ажлаа хугацаанд нь дуусгахад газар чөлөөлөх, холбогдох инженерийн шугам сүлжээний асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэйг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар тус бүтээн байгуулалтын байршилд ажиллах үеэр төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл онцолж байлаа.

Шинэ гүүр ашиглалтад орсноор хоногт 23 мянган машин нэвтрүүлэх чадвартай болж, замын ачаалал 20 орчим хувиар буурахыг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлэв.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
656142
4 эможи

keyboard_arrow_up