Хотоо зад угаана гэж байсан Х.Нямбаатар бямба гараг бүр иргэдээр “ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ“ хийлгэнэ

2024 оны 4 сарын 09

Arslan.mn

Улаанбаатар хотын хэмжээнд хаврын их цэвэрлэгээг дөрөвдүгээр сарын 1-19-ний хооронд зохион байгуулж буй. Уг ажил энэ амралтын өдрүүдэд илүү эрчимжин, УБЗАА, дүүрэг, хороодын аж ахуйн нэгж байгууллагууд, СӨХ, их дээд сургуулийн оюутан залуусыг хамран, өргөн хүрээнд үргэлжилж байна.

Энэ талаар Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү “Бүх нийтийн их цэвэрлэгээ энэ амралтын өдрүүдэд эрчимтэй үргэлжилж байна. Цаашлаад хагас сайн өдөр бүр бүх нийтийн их цэвэрлэгээг тогтмолжуулна." гэв.

"Халтар хотоо угаана" гэж Хотын дарга Х.Нямбаатар бөөн сүр болж, уг ажлаа “Хаврын их цэвэрлэгээ” хэмээн нэрлээд буй юм. Мэдээж хотоо угаах нь зүйн хэрэг шүү дээ. Угаахгүй л бол Улаанбаатар бөөн тоос, шороонд дарагдаад, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх хэдийн алдагдчихаад байгаа билээ.

Гэтэл хотоо угаахыг бүх нийтийн ажил хэрэг болгож, хүн болгоныг татан оролцуулахыг санаархаж, социализмын үеийн субботникийн түвшинд аваачмааргүй байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656031
0 эможи

Зочин
2024-04-09 14:42
Хятадууд нийтээрээ их цэвэрлэгээгээ шөнө хийгээл дуусгадаг шүүдээ нөхдүүдээ яасан сайхан дургүй, замбараагүй дуртай малнууд вэ
Зочин
2024-04-09 14:36
Яадгийн их цэвэрлэгээ хийхэд юу нь буруу байгаан
Зочин
2024-04-09 10:44
Хувь хүмүүс соёлтой,биеэ аваад явчихдаг болоосой!
Зочин
2024-04-09 09:52
Маш зөв.Соц нийгэмд одоогийн ахмадууд хавар хагас сайн болгонд субботник хийж хотоо цэвэрлэдэг сайхан уламжлалтай байсан. Социализмын үед одоогийнх шиг ил задгай хогоо хаяж, хог шороонд дарагддаггүй иргэд нь соёлтой байсан болохоор социйн үеийн субботник одоогийнхоос хөнгөн байжээ.Соц нийгэмээс авах юм их бий шүү. Ад үзэх хэрэггүй.
Иргэн
2024-04-09 09:31
Тогтмол цэвэрхэн байх ёстой Нийтээрээ хийж байх нь чухал юм
keyboard_arrow_up