Гал унтраахаар ажиллаж байсан хоёр албан хаагч УГААРТЖЭЭ
2024 оны 4 сарын 08
Өнөөдөр өглөө Баянхошууны шинэ буудлын “Миний” дэлгүүрийн агуулахад 10 цагийн орчимд гал гарсан талаар бид өмнө мэдээлсэн.
Тэгвэл тус галыг унтраахаар ажиллаж байсан хоёр албан хаагч угаартсан бөгөөд одоогоор алба хаагчдыг "Цэргийн төв" эмнэлэгт хүргэсэн байна.
Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, СХД-ийн онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29, 26 дугаар ангийн алба хаагчид одоогоор галыг унтраахаар ажиллаж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
656009
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс