Х.Нямбаатар тоглоомын талбайн стандартыг хангуулан, засварлаж шинэчлэх даалгавар өглөө
2024 оны 4 сарын 08
Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний төгсгөлд Хотын дарга дараах үүрэг даалгаврыг өглөө.
Тодруулбал,
- Захиалагчийн хяналт тавьж байгаа болон эрх шилжүүлсэн байгууллагууд хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах, зураг төсөв, ажлын даалгаваргүй, байршил тодорхойгүй байгаа ажлуудыг яаралтай шийдвэрлэж, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх;
- Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийг мэргэжлийн удирдлагаар хангах, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх, жуулчны үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, холбогдох дүрэм, журам, стандартыг мөрдүүлэх зөвлөмж хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавих;
- Хүүхдийн тоглоомын талбайн стандартыг хангуулж, засварлах, шинэчлэх, Хотын стандартын хэрэгжилтийг сайтар хангаж, ажлаа эрчимжүүлэх;
- Нийслэлийн хэмжээнд гарааш буулгаж байгаатай холбогдуулан чөлөөлсөн талбайд хийх тохижилтын зураг төслийг боловсруулах, бэлтгэл хангах зэргийг үүрэг болгосон юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
656003
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс