Автобусны жолоочийн цалинг 3-3.5 сая болгон, өдрийн хоёр ээлжээр ажиллуулж байна

2024 оны 4 сарын 05

Arslan.mn

Нийтийн тээврийн үйлчилгээний жолооч нарын хүрэлцээг нэмэгдүүлж, ажлын орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор В, С ангиллын жолооны эрхтэй иргэдийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын сургалтын төвд бүртгэж, автобусны мэргэшсэн жолоочийн сургалтад үнэ төлбөргүй хамруулахаар болсон. Энэ хүрээнд сургалтад нийт 1807 иргэн бүртгүүлснээс эхний ээлжид 400 гаруй нь хамрагдаж, одоогийн байдлаар 129 нь сургалтаа дүүргэн, ажилдаа орж байна.

Түүнчлэн автобусны жолоочийн цалин 1.5-2.5 сая байсныг 3-3.5 сая болгон нэмэгдүүлсэн юм.

Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Тээвэрлэлт үйлчилгээний хэлтсийн дарга С.Нямдорж: Сургалтын хүрээнд мэргэшлийн мэдлэг, дадлага олгохоос гадна нийтийн тээврийн стандартыг хэрэгжүүлэх, дүрэмт хувцсаа өмсөх, тамхи татахгүй байх, утсаар ярихгүй байх зэрэг шаардлагыг хэлж, мэдээлэл өгч байгаа. Мөн D ангилалтай, дадлага туршлагатай олон иргэн манай байгууллагад хандаж, ажиллах хүсэлтээ өгч байна. Жолооч нар Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу өдрийн 8 цагаар, хоёр ээлжээр ажиллаж байгаа бөгөөд засвар үйлчилгээ, угаалгад оролцолгүй, мэргэшсэн ажилтнууд гүйцэтгэж байгаа юм. Ажлын өдрүүдэд манай нэгтгэлээс үйлчилгээнд явж буй 350 автобусыг өдөр тутам угааж, цэвэрлэдэг хэмээлээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655977
1 эможи

Зочин
2024-04-07 21:17
Таван шар нисэх хүн ихтэй байдаг шүү.тэр дээр нэг хүн хүнгүй гэж буруу хэлсэн бна шзү
Zochin
2024-04-07 19:43
Энэнд их учир бий жолоочыг өндөр цалинжуулж болноо орилох хэрэггүй, эмч сувилагч багш нар маань унаанд суухаас доор байж болохгүйшүү
Монгол улсын иргэн
2024-04-07 10:54
ӨНДӨР ЦАЛИН ӨГЧ ХОЁР ЭЭЛЖЭЭР АЖИЛЛУУЛЖ БАЙГАА БОЛ ОРОЙ ЯДАХДАА 23 ЦАГ ХҮРТЭЛ ЯВАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ. ЭНЭ БОГИНО ЧИГЛЭЛ ГЭЖ ӨЕНЗИН ТОСНЫ ГСРЛАГА БОЛСОН ҮЫЛДЭЛ БАЙНАА. СХД-Н ТАВАН ШАРААС ОРБИТ, НАРАНГИЙН ГОЛ, АРХИВБН ЕРӨНХИЫ ГАЗАР, НИСЭХ ГЭСЭН ЧИГЛЭЛҮҮД БХРАГ ХООМОН ТОЫРООД БАЙХ ЮМ. ОРБИТ БОЛ ГХНЦ ХҮНТЭЙ Ч ЯВЖ БХЙХАД НЬ СУУСАН. ЖОЛООЧООС НЬ ИНГЭЖ ЯВАХААР ЦХЛИН АВАХ УУ ГНСЭН ЧИНЬ РЕСИЫН ТОЛГООР АВДАГ УЧИР ТОЙРЧ Л БАЙВАЛ ХҮНТЭЙ, ХҮНГҮЙ ХАМААГҮЫ ГЭЖ БАЙСАН. НЯМБААТАР ДАРГАА ИНГЭЖ ЧИГЛЭЛ ӨӨРЧИЛСНӨӨР ТӨМВИЫН МӨНГӨ ЯАЭ УРСАЖ БАЫГААГ МЭДЭЖ БАЙМААР ЮМАА. АЛДААГАА ЗАМЛАА ГЭЭД ТАНЫ НЭР ХҮНД ӨСӨХ Л БАЫХ ДАА. МУЙХАРЛАЖ ЗҮТГЭЭД БАЫХ ЮМ. ХҮН АЛДАЖ БОЛНО ШҮҮ ДЭЭ. ЮУНДАА НЭРЭЛХЭЭД БАЙДАГ БАЫНАА. ЭНЭ ЧИГЛЭЛҮҮПИЙГ ЗҮГЭЭР Л ХУЖЁНААР НЬ ЯВУЖЛАХД НААД УАЛИНГАА ӨГЧТХВӨЛ АРД ИРГЭДЭД Ч ТУСТАЙ, ТАНЫ НЭР ХҮНДЭД Ч ХЭРЭГТЭЙ, ТӨСВИЙН МӨНГӨНД Ч ХЯМАГТАЙ ЮМ БИШҮҮ. ОЛОН ЖИЛ ТӨРИЙН АЖИЛ ХИЙЖ БАЙГАА ХҮН ОЙЛГОХ БАЙХАА ГЭЖ БОДОЖ БХЙНА.
Зочин
2024-04-06 17:04
Одоо жолооч нар нь үүрэг хариуцлагаа өндөржүүлж ,хүнийхээ төлөө ажиллах хэрэгтэй. Цагаан даваа гэдэг автобусны хэдэн жолооч үргэлж тамхи баагиулж эргэн тойрноо хордуулж явдаг .Энийгээ болиосой!!
Иргэн
2024-04-06 16:09
Цалин яг 3-3.5 саяаа өгж чадаж байгаа бол болж байна.Одоо харин ийм өндөр цалин авж байгаа юм чинь ажилыг чин сэтгэлээсээ хийх л байлгүй дээ зарим нэг гарууд нь ямар ч харилцааны соёлгүй дүрэм зөрчин автобусан дотороо жолоогоо бариж байж тамхи татна утасаараа яарин ийм байгаа жолооч нартаа хариуцлага тооцож цалингын 20%г хасах хэрэгтэй олон дахин аёуудал гаргах юм бол ажилаас нь халах хүртэл тийм хатуу арга хэмжээ авна уу
keyboard_arrow_up