Дэлбэрэлтэд өртсөн барилгуудыг ашиглалтын шаардлага хангахгүй гэж ДҮГНЭЖЭЭ

2024 оны 4 сарын 05

Arslan.mn

Хий тээвэрлэж явсан автомашин дэлбэрсэн осол Баянзүрх дүүрэгт өнгөрсөн нэгдүгээр сард гарсан. Уг осолтой холбогдуулан шатахуун түгээх станц болон галд өртсөн барилгуудад албаныхан шалгалт явуулсан.

Дүгнэлтийг нь УОК-оос өчигдөр танилцуулсан талаар бид өмнө мэдээлсэн. Энэ үеэр  Барилга, хот байгуулалтын яамны дарга Д.Жаргал   “Түймэрт өртсөн байр болон ойролцоох гурван байрт  шалгалт, шинжилгээ хийгдсэн.  Барилгын галд өртсөн байдал, нүүрсхүчлийн хийн нэвчилтийн байдал, материалын бат бөх, металлын хатуулгын хэмжилт, галд тэсвэрийн дүгнэлт хийсэн. 207-р байрны гадна талын 75 хувь нь галд өртсөн. 10 айл бүхэлдээ, 45 айл хэсэгчлэн галд өртөж, найман айл галд өртөөгүй байна. Дүгнэлтээр бага, дан нуруунд барилгын стандартыг хангахгүй байна. Мөн арматурын гажилт үүссэн. Барилгын 210 баганын 8.8 хувь нь галд хүчтэй нэрвэгдсэн. Метал баганын 50 хувь бүрэн шатсан нөхцөл байдалтай байна” гэлээ.

Мөн бага хэмжээний галд өртсөн барилгуудад ч дулаан алдагдал ихтэй байгааг иргэд хэлжээ. Шалгалтын явцад дулааны шугамууд эвдэрснийг ч тогтоосон аж. Өөрөөр хэлбэл, барилгуудыг ашиглалтын шаардлага хангахгүй гэж үзжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655951
0 эможи

keyboard_arrow_up