“Иргэд чөлөөтэй алхах боломжтой орчныг бүрдүүлэхийн тулд зөвшөөрөлгүй баригдсан гараашнуудыг буулгаж байна“

2024 оны 4 сарын 04

Arslan.mn

Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд зөвшөөрөлгүй барьсан 15 гараашийг өнөөдөр буулгаж, газрыг нь чөлөөлж байна. 

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг "Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, чөлөөтэй алхах орчныг бүрдүүлэхийн тулд зөвшөөрөлгүй баригдсан гараашийг буулгаж, хашаа хайсыг татуулж байна. 

Өнгөрсөн хугацаанд нийт 87 километр хашаа, 8,500 орчим гарааш буулгаж 15 га газрыг чөлөөлж, олон нийтийн эзэмшил буюу ногоон байгууламж болголоо. Энэ жил уг арга хэмжээг эрчимжүүлнэ.

Орц гарц уужуу байхгүйгээс галын машин орж чаддаггүй, иргэдэд эрсдэлтэй нөхцөл байдал үүсэхэд хашаагаараа орж гарахад давчуу байгаа нөхцөл байдал бий. Эдгээрийг тооцон хотоо хашаагүй, ядаж стандартын шаардлага хангасан хашаатай болгохыг зорьж байна" гэлээ. 

2024 онд 121 байршилд 1,500 гаруй гарааш, 15,000 метр хашаа хайс буулгаж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөн, тохижуулахаар төлөвлөжээ.

ВИДЕО:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655925
0 эможи

keyboard_arrow_up