Хүрхрээгийн амаас Номтын ам хүртэл 15.3 км нүхэн гарц бүхий авто зам барихаар болжээ

2024 оны 4 сарын 03

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Богдхан уулын Хүрхрээгийн амаас Номтын ам хүртэл нүхэн гарц бүхий авто зам, гүүр, гүүрэн байгууламжийг барьж байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулжээ.

Тус ажлын хэсгийг Нийслэл хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан ахлах аж. Мөн Засгийн газрын зарим сайд гишүүнээр ажиллах бөгөөд нарийн бичгийн даргын үүргийг Улаанбаатар хотын Захирагч гүйцэтгэх юм.

Захирамжийн хэрэгжилтийн явц, дүнг Засгийн газрын хуралдаанд 14 хоног тутамд танилцуулахыг Ажлын хэсгийн даргад Ерөнхий сайд үүрэг болгожээ.

Одоогоор Богдхан уулын Хүрхрээгийн амаас Номтын ам хүртэлх 15.3 км нүхэн гарц бүхий авто замын урьдчилсан судалгааг хийж байгаа талаар Засгийг газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655884
0 эможи

Зочин
2024-04-03 18:25
Түгжрэлгүй Оршин суугч байхгүй аманд зам тавьж яах гээв??
Ааа
2024-04-03 16:17
Ардуудын замуу дарга нарыхуу
Зочин
2024-04-03 16:16
Барих нь ч яахав, олигтой л юм хийж үзээсэй билээ!!!
keyboard_arrow_up