8 байршилд ус соруулж, аюулгүй байдлыг хангалаа

2024 оны 4 сарын 02

Arslan.mnӨчигдөр буюу дөрөвдүгээр сарын 01-ний өдөр Геодези, усны барилга байгууламжийн газарт нийт 20 дуудлага, мэдээлэл ирсэн байна. Эдгээр дуудлагын дагуу 33 хүн, 12 машин механизмын бүрэлдэхүүнтэйгээр дараах байршлуудад хариу арга хэмжээ аван ажиллажээ.

  • Хан-Уул дүүргийн 2-р хороо, Наадамчдын замд гурван рейсээр 30 тонн,
  • Яармагийн гүүрний нүхэн гарцаас 10 рейсээр 100 тонн,
  • Сонгинохайрхан дүүргийн 15-р хороо, Өнөр хорооллын гудамжинд 18 рейсээр 108 тонн,
  • Баянгол дүүргийн 20-р хороо, Ажилчны гудамж, “Акума” төв орчмоос таван рейсээр 50 тонн,
  • Хан-Уул дүүрэг 3-р хороо, Нарны гүүрний урд хэсэгт 13 рейсээр 130 тонн,
  • Баянзүрх дүүргийн 29-р хороо, Дарь-Эхийн “Хас” захын урд замд 64 рейсээр 516 тонн, хоёр помпоор 1020 тонн,
  • Баянзүрх дүүргийн 5-р хороо, Монелийн сувгийн далд хэсгээс моторт помпоор 1200 тонн,
  • Сонгинохайрхан дүүргийн 6, 23, 27–р хорооны нутаг дэвсгэрт харьяалагдах Намгийн сувгийн бөглөрлийг гаргаж, насосоор 900 м3, “Гэгээн манал” эмнэлгийн зогсоолоос 600 м3 ус тус тус соруулжээ.

Arslan.mnДээрх найман байршилд айл өрх албан байгууллага, авто зам руу ус орохоос сэргийлж 116 рейсээр нийт 4684 тонн ус соруулж, аюулгүй байдлыг хангасан бол бусад байршилд үзлэг шалгалт хийж, иргэдэд зөвлөгөө өгчээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655821
0 эможи

нийслэлмэдээ Улаанбаатар ус үер

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up