Х.Нямбаатар: Энэ хотод чинь аятайхан гуталтай алхах ямар ч боломж алга
2024 оны 4 сарын 01
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаатай хотоо зад угаана гэлээ.
Энэ талаар тэрбээр "Дүүргийнхээ нутаг дэвсгэр дээрх бүх шилэн пасадтай байшинг угаалга, ААН-үүдийг гарга. Өөрөө хороон даргатайгаа гудамжаар яв, хэсгийн ахлагч нартайгаа найзал. Манай энэ хот чинь замын усны хаялгыг шийдээгүй 1000 км зам тавьчихсан. Байгалийнхаа уналтаар гол руу цутгуул очно.
Тэгэхгүй бол замдаа унаж, үүнийг дагаад хот нил шавар шавхай болж байна. Энэ зам дээр аятайхан гуталтай хүн алхах арга алга. " гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
655802
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс