Нийслэлд 6 хэмийн дулаан байна

2024 оны 4 сарын 01

Arslan.mn

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурч, говь талын нутгаар салхи шуургатай байхыг анхааруулав.

Өнөөдөр 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -3...+2 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Орхон Сэлэнгийн сав газар, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +8...+13 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13...+18 градус, бусад нутгаар +3...+8 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +4...+6 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. +6...+8 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +3...+5 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатарт: 0 градус, харьцангуй чийг 94 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655772
0 эможи

keyboard_arrow_up