Б.Ганбат: Зүүн дөрвөн замаас Нарантуул зах хүртэл замыг шинэчилнэ

2024 оны 3 сарын 29

Arslan.mn

Урин дулааны улиралд бүтээн байгуулалт авто засварын ажил эхэлж байна. Энэ онд нийслэлийн хэмжээнд 31 байршилд шинэ авто зам, замын байгууламжийн төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Мөн 17 байршилд авто замын засвар шинэчлэлтийн ажил гүйцэтгэх юм байна.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын засвар арчлалтын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Ганбат хэлэхдээ "Нийслэлийн хэмжээнд 19.5 км авто замын засвар шинэчлэлт буюу ээлжит засварын ажил хийхээр төлөвлөөд байна. Эдгээр байршлаас жишээ татвал, Зүүн дөрвөн замаас Нарантуулын уулзвар хүртэлх авто замын засвар шинэчлэлтийн ажил хийгднэ. Мөн Ботаникийн авто замын уулзвараас Улиастайн гүүр хүртэл засвар шинэчлэлт хийнэ. Энэ мэтчилэн 6 дүүргийн 17 байршлыг хамруулж байна" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655754
0 эможи

Зочин
2024-03-29 13:05
За энэ засварын зам шинэчлэх ажлаа яаралтай эхлээрэй
keyboard_arrow_up