Хотын орлогч О.НОМИНЧИМЭГ “ТЭРБУМЫН ХАДГАЛАМЖТАЙ“, 9 байгууллагын 225,960 ширхэг ХУВЬЦААТАЙ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нь Д.Сумъяабазарын үед орлогчоор ажиллаж байсан Ж.Сандагсүрэн, З.Төмөртөөмөө нарыг чөлөөлж, оронд нь өөрийн багт ажиллах хүмүүсээ томилсон. Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор ажиллах ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнжаргалын нэр аль эрт тодорсон бол хоёрдугаар орлогчоор хуульч О.Номинчимэгийг томилсон юм.
Хуульч О.Номинчимэг нь 2021-2022 онуудад УИХ-ын Тамгын газар, Тэргүүн дэд дарга, 2022 оноос УИХ-ын даргын зөвлөхөөр ажиллаж байгаад Нийслэлийн Засаг даргын орлогчоор томилогдсон юм.
Үндсэндээ УИХ-ын дарга Г.Занданшатарын удирдлагад 2021 оноос хойш ажилласан. Гэтэл гэнэт яагаад түүнийг УИХ, Засгийн газраас холдуулж, хотын орлогчоор тавьчихав.
Үүнийг учир мэдэх зарим хүмүүс "Оюутолгойн хавч шараас" мэдээлэл нууцлах зорилготой хэмээх аж. Учир гэвээс УИХ, Засгийн газраас Оюутолгойгоос орж, гарч байгаа мөнгийг Монголбанкаар дамжуулах хуулийн төслийг нууцлалтайгаар шийдвэрлэх үед Оюутолгой компанийнхан мэдэж, олон улсын санхүүгийн байгууллагаас багагүй дарамт ирсэн сурагтай.
Түүний гэр бүлийн хүн нь “Оюу толгой” ХХК-ийн Хууль, эрх зүйн асуудал хариуцсан захирлаар ажилладаг. О.Номинчимэг өөрөө “Рио тинто” ХК-ий хувьцаа эзэмшигч. Тиймээс түүнийг хов зөөсөн байх магадлалтай хэмээн үзэж, хотруу цөлсөн сурагтай.
Тэдний гэр бүл 1.3 тэрбум төгрөгийн гурван орон сууц, 285 сая төгрөгийн Mercedes Benz S350L, Lexus 570 маркийн хоёр автомашинтай. Нийт 784 сая төгрөгийн хадгаламжтай. “Ард санхүүгийн нэгдэл” ХК, “Үндэсний хөрөнгө оруулалтын сан” ХК, “Мандал даатгал” ХК, “Рио тинто” ХК, “Өмгөөллийн Номин энд Адвокатс” ХХК-д тус тус хувь эзэмшдэг байна.
БОЛОВСРОЛ:
-Колумбийн Хуулийн сургууль, Нью Йорк хот.
-LL.M, 2015, Harlan Fiske Stone Scholar .
-Токиогийн их сургууль, Токио, хууль зүйн магистр.
-Токиогийн их сургууль, Хуулийн тэнхим, эрх зүйч.
-Англи, Япон хэлтэй.