Засаг дарга Ж.Алдаржавхлан төсвийн 219 сая төгрөгөөр ахмадуудад хүндэтгэл үзүүлжээ

2024 оны 3 сарын 26

Arslan.mn

"ARSLAN.MN" долоо хоног бүр “Яам, Тамгын газраар сонин юу байна” булангаар төрийн байгууллагууд төсвийн хөрөнгийг хэрхэн захиран зарцуулж байгаа талаар "ШИЛЭН ДАНС"-наас мэдээллийг хүргэдэг билээ. Энэ удаад бид  Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын 2024 оны эхний хоёр сарын   шилэн дансны мэдээллийг хүргэж байна. 

Тухайлбал, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан  төсвийн мөнгөнөөс энэ онд  219 сая төгрөгийг "ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэх" нэрийдлээр захиран зарцуулжээ.

Тодруулбал, 219,080,000 төгрөгийг нэг удаагийн  гүйлгээгээр "Ахмадаа дээдэлье" хороодын ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэх нэрээр тус дүүргийн Ахмадын хороонд шилжүүлжээ.

Харин үүнээс гадна Ахмадын хорооны сар бүрийн санхүүжилт болох 28 сая төгрөгийг тусдаа шилжүүлсэн учир дээрх мөнгө зөвхөн ахмадуудад хүндэтгэл үзүүлэх нэр дор зарцуулагдсан бололтой.

Гэвч ХАВСРАЛТ хэсэгт зарлагын гүйлгээний мэдээлэл огт байхгүй, ямар зориулалтаар захиран зарцуулсан нь тодорхойгүй байгаа нь Засгийн газрын ил тод байх шилэн дансны журмаа мөрдөөгүй, Төсвийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчсөн байна. Угтаа бол Төсвийн захирагч нарын хувьд төсвийн мөнгөөр хийж байгаа ажил болгоноор төлбөрийн хүсэлтээс гадна төлбөрийн даалгавар, гэрээ, гэрээ дүгнэсэн акт нь байх ёстой. 

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
655668
2 эможи

Зочин
2024-03-26 20:20
Суудлын төлөө үхлээ юу.
Зочин
2024-03-26 18:51
Эзэнгүй төрийн эмгэнэл,сонгуулийн өмнө МАНийг хэн хэлэх вэ гээд дураараа дургиж байнаа
keyboard_arrow_up