“Голден парк“ хотхоны тааз руу дээврийн ус нэвтэрчээ
Баянгол дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр байрлах Голден парк хотхон 2012 онд ашиглалтад орсон бөгөөд тус хотхоны барилгыг "Эко констракшн" ХХК барьсан байна. Ашиглалтад ороод ердөө нэг сарын дараа цахилгаан шат нь унаж байжээ.
Түүнчлэн оршин суугчийн автомашин дээр байрны гадна пасад нурж унаж, мөн гал гарахад галын машин орж чадахгүй хугацаа алдсан талаар өмнө бид мэдээлж байсан.
Тэгвэл энэ удаа хотхоны байрнуудын дээврийн цас 16 давхрын айлууд руу нэвчжээ.
Улмаар оршин суугчид барилгыг барьсан "Эко констракшн" компани болон "Баянбулаг" СӨХ-ндоо хандсан ч ямар ч арга хэмжээ аваагүй байна. Ингээд оршин суугчид өнгөрсөн амралтын өдөр өөрсдөө дээврийнхээ цасыг буулгасан байна. Гэсэн хэдий ч их хэмжээний туссан ус тог цахилгаанд масс өгч, зурагтыг нь шатаасан тохиолдол ч гарчээ.