Хан-Уул дүүрэг 5 тэрбум төгрөгөөр зам цэвэрлэгээний автомашин авахаар ТЕНДЕР зарлажээ
2024 оны 3 сарын 22
Хан-Уул дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас 5 тэрбум төгрөгөөр зам цэвэрлэгээ арчилгаанд шаардлагатай автомашин худалдан авахаар ТЕНДЕР зарлажээ.
Уг тендерийг энэ сарын 30-ны өдөр зарласан бөгөөд нийт төсөвт өртөг нь 5,000,000,000 төгрөг байна.
Тодруулбал, засаг дарга Ж.Алдаржавхлан 5 тэрбум төгрөгөөр 5 багц худалдан авалт хийх юм байна.
Тухайлбал,
- " БАГЦ 1 Хот нийтийн аж ахуй, зам цэвэрлэгээ, хог тээвэрлэлтэд шаардлагатай машин техник " - 500,000,000 төгрөг
- " БАГЦ 2 Хот нийтийн аж ахуйн, зам цэвэрлэгээ, хог тээвэрлэлтэд шаардлагатай машин техник "- 974,000,000 төгрөг
- " БАГЦ 3 Хот нийтийн аж ахуй, зам цэвэрлэгээ, хог тээвэрлэлтэд шаардлагатай машин техник " - 368,000,000 төгрөг
- " БАГЦ 4 Хот нийтийн аж ахуйн, зам цэвэрлэгээ, хог тээвэрлэлтэд шаардлагатай машин техник " - 1,064,000,000 төгрөг
- " БАГЦ 5 Хот нийтийн аж ахуйн, зам цэвэрлэгээ, хог тээвэрлэлтэд шаардлагатай машин техник "- 2,094,000,000 төгрөг
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
655568
0 эможи
Зочин
2024-03-22 13:08
Хятад машин л битгий аваарай. Энд тэнд хашаагаар дүүрэн хятад хог байгаа.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс