Үе үеийн хотын дарга нар ДРАМЫН ТЕАТРЫН ГАЗРЫГ хумсалжээ
Улсын Драмын Эрдмийн Театрын уран бүтээлчдийн төлөөлөл театрын гаднах зогсоол, орц, гарц, газрын асуудлаар өнөөдөр хотын дарга Х.Нямбаатарт шаардах бичиг өглөө.
УДЭТ-ын жүжигчин О.Гэрэлсүх "Манай театрын арын хаалга хойно баригдсан өндөр барилга руу орж байгаа хүмүүсийн дамжин өнгөрөх болчихсон нь хүндрэлтэй байна.
УДЭТ нь Д.Нацагдоржийн нэрэмжит боловч хөшөө нь хаа байсан хамааралгүй Улаанбаатар зочид буудлын өмнө байна. Иймд тэр хөшөөг УДЭТ-ын урд авчруулах санал тавьж байгаа юм. Энэ саналыг өмнөх үеийн удирдлагууд ч тавьж байсан.
Өмнө нь байсан зогсоолыг болиулж, 900 саяын бүрэн тохижилт дууссан нь энэ гэж бидэнд хүлээлгэж өгсөн. УДЭТ-ын байранд УДЭТ, Үндэсний Урлагийн Их Театр, Хүүхэлдэйн театр гэсэн гурван байгууллагын 500 гаруй уран бүтээлчид ажилладаг. Үзвэр үзэхээр ирсэн үзэгчдэд зогсох зогсоол юу ч байхгүй болчихсон учир маш их гомдол, санал ирж байна. Иймд зогсоол болон орц, гарцаа шийдүүлмээр байна." гэв.