Т.Нямдаваа: Төв цэнгэлдэхийн 7 га газраас Н.Багабандийн 2 хүүхэд, “Эрэл“-ийн Б.Эрдэнэбатын 2 хүүхэд авсан

2024 оны 3 сарын 19

Arslan.mn

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-тай үүссэн өмчийн маргааны асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнгөрсөн долоо хоногт тус байршилд ажилласан. Тухайн үед тэрбээр тус компанийн удирдлагатай уулзаж, уг асуудалд хуулийн баг гарган ажиллуулна гэдгээ мэдэгдсэн билээ. Үүнтэй холбоотойгоор Хотын дарга болон Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн захирал Т.Нямдаваатай уулзлаа.

Төв цэнгэлдэх хүрээлэн нь анх 38.6 га талбайтай байсан ч өнөөдөр 12.6 га газар эзэмшилд нь үлджээ.

Нийслэлийн үе үеийн Засаг дарга нар болон “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн удирдлагууд тус орчмын газрыг бусдад эзэмшүүлж, 6000 айлын орон сууц бариулсан байдаг. Түүнчлэн нийслэл тухайн байгууллагын 49 хувийг эзэмшдэг ч 2008 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд зөвхөн 32.7 сая төгрөгийн ногдол ашиг хотод хуваарилсан байна.

Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар “Тус хүрээлэнгийн мэдэлд анх 38.6 га газрыг спортын зориулалтаар олгосон ч өнөөдөр 12.6 га газар үлдээд бна. 2007 оноос 2017 оны хугацаанд 26 га газрыг нь бусдад шилжүүлж өгчээ. Үүний үр дүнд өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнг тойроод 6000 айлын орон сууц баригдаад байна. Үүнээс гадна 2008 оноос өнөөдрийг хүртэлх “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-иас хүртэлх хугацаанд нийслэлд 32.7 сая төгрөгийн ногдол хуваарилсан байгаа юм. Ийм байж болохгүй. Тиймээс газар шилжүүлэх захирамж гаргасан нийслэлийн үе үеийн Засаг дарга нарыг АТГ-т шалгуулна. Мөн газар шилжүүлж аваад барилга барьсан компаниудаас өнөөдрийн үнэлгээгээр газрын дуудлага худалдааны анхны үнийг ирэх тавдугаар сарын 1-ний дотор нөхөн төлүүлнэ. Компаниуд татгалзсан тохиолдолд мөн АТГ-т шалгуулна. Эзэд нь бүгд бидний таних хүмүүс. Тийм учраас газар шилжүүлж авсан эздүүд “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-тай ямар тохироо хийснийг ч давхар шалгуулна” гэв.

"Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Нямдаваа "Төв цэнгэлдэхийн 7 га газраас Н.Багабандийн 2 хүүхэд, "Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын 2 хүүхэд авсан. Миний хувьд газар зарж, мөнгө авсан зүйл байхгүй" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
655480
1 эможи

иргэн
2024-03-19 22:40
Энэ 2 сүг үхэж далд орохгүй юм шиг шунал нь ямар барагддаггүй новшнууд вэ?
Зочин
2024-03-19 20:52
Хумуунлэгийн зуун талын газрыг нийтийн эзэмшил болгож байсандаа.
Зочин
2024-03-19 12:37
Хамгийн муухай ерөнхийлөгч Багабанди, Н. ЭНХБАЯР, П. ОЧИРБАТ ЁРООЛГҮЙ НОВШНУУД. ЭРДЭНЭБАТ ГЭЖ НЭГ ЛУЙВАРЧИН ХУЛГАЙЧ БАЙНАА БҮХ ГАЗРЫГ НЬ БҮГДИЙГ НЬ ХУРАА. НЯМБААТАР МАШ САЙН АЖИЛЛАЖ БАЙГАА ШҮҮ. ЕР НЬ ЕРӨНХИЙЛӨГЧ, ЕРӨНХИЙ САЙД, ХОТЫН ДАРГА, ИХ ХУРЛЫН ДАРГА, МӨН ЗАСГИЙН ГАЗАР МАШ САЙН АЖИЛЛАЖ БАЙГАА ШҮҮ
keyboard_arrow_up