“Төв цэнгэлдэх”-ийн газрын босс Т.Нямдаваа ил гарав

2024 оны 3 сарын 15

Arslan.mn

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнөөдөр /2024.03.15/ шар усны үер буусан зарим байршлуудад ажиллалаа. 

Энэ үеэр  “Төв цэнгэлдэх”-ийн газрын босс Т.Нямдаваа ил гарав.

Хотын дарга Х.Нямбаатар "Монголчууд бид төрийн их баяр наадмаараа төв цэнгэлдэх хүрээлэнгээ тойрон баярладаг. Өнгөрсөн 30 жил төв цэнгэлдэхийн сандал саравчийг шинэчлэх, нийтийн бие засах газар барьж байгуулах арчилж тордох бүх ажлыг нийслэл дангаараа хийж, ашгийг нь Т.Нямдаваа  чи хүртсэн шүү.

Наадмаас бусад үед зохиогддог урлаг соёлын арга хэмжээ, үзэсгэлэн худалдаа, гадаад дотоодын хамтлаг дуучдын бүх ашиг орлого ганцхан түүний халаас руу урссаар ирсэн. Өнөөдөр Төрийн есөн хөлт цагаан тугийг оруулах нарийхан ганц зам үлдээгээд төв цэнгэлдэхийн 31га газрыг бүгдийг зарж идэж, барилга орон сууц барьж дуусаад, сүүлчийн алга дарам газар дээр "Мөнх сан" гэгч компани 20 давхар барилга барих гэж байна.

Өмчлөлийн хувьд нийслэл 51%, төв цэнгэлдэх 49% байсныг хэрхэн яаж 2%-ийг шилжүүлж авсныг шалгуулна." гэв.

Эргэн сануулахад, Тэгвэл уг цэнгэлдэх хүрээлэнгийн 51 хувийг "Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК эзэмшээд 20 орчим жил болж байна. Хувьчлах үйл явц 1993 онд болсон. Тухайн үед нийслэлийн Өмч хувьчлалын комиссын шийдвэр гарч, 49 хувийг нь хувь хүнд шилжүүлж, 51 хувийг нь улсын мэдэлд үлдээжээ. Гэтэл НИТХ хууль бус тогтоол үйлдэж, хоёр хувийг нь Ж.Жанцан гэх иргэнд зарсан байна. 

Өдгөө эзэмшигч нь ах, дүү Т.Нямдаваа нар. Өөрөөр хэлбэл, ах Т.Нямдаваа нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 51 хувийг эзэмшдэг бол дүү Т.Нямдаваа нь тус компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг аж. Гэхдээ наадам бүрээр төр засвар, арчилгааг нь хийдэг. Бусад үед болдог тоглолтын ашгийг нь ах, дүү Т.Нямдаваа нар хүртдэг шударга бус зүйл тогтоод удаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
655425
3 эможи

Зочин
2024-03-16 15:11
Женкогийн дүүтэй ямар адилхан нөхөр вэ? Хамаатных нь нөхөр бололтой
зочин
2024-03-16 14:35
Эдүгээ аливаа зүй бус үйлдэлд төр засаг гэж нэг юм байдаг гэдгийг даврагсадад үзүүлэх цаг нэгэнт болжээ. Тэхгүйгээр зүй бус ажиллагаа хэмжээ хязгаараа алдан даамжраад л байх болно доо.
Зочин
2024-03-16 11:59
Нямбаатартай адилхан харагдаж бна, ах дүү бишүү?
Зочин
2024-03-16 11:10
Ямар юмных нь босс байх вэ газраа ав хурааж ав
Зочин
2024-03-15 22:30
Төрийн өмчийг төр мэдэлдээ авмаар юм!!!
Зочин
2024-03-15 21:52
Zuv er hurga yadaj Mongolchuud tur yosnii bayaraa temdegledeg uuriin tsengeldehtei bh heregtei
Zochin
2024-03-15 18:06
Zuv demjij bn nyambaatar dargaa humuus heregtei hol ard tumen chin ochino shu
keyboard_arrow_up