Х.Нямбаатар: Н.Баярмөнх дарга аа өмнө нь энэ асуудлаа шийдүүлж байхгүй яасан юм. 20, 30 жилийн лай ланчигийг үүрээд явж байна
Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнөөдөр /2024.03.15/ шар усны үер буусан Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороонд ажиллалаа.
Энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх “Доржийн гудамжийн авто зам тэр чигтээ усны хаялага байхгүй. Цайз захаас Да хүрээ хүрсэн зам жаахан бороо ороход л эвдэрдэг. Зүүн хүрээ хотхоны арын хэсэгт мөн байнга ус тогтдог. Усны хаялага байхгүй” гэв.
Хотын дарга Х.Нямбаатар “Н.Баярмөнх дарга аа өмнө нь энэ асуудлаа шийдүүлж байхгүй яасан юм. Өмнөх 20, 30 жилийн лай ланчигийг би үүрээд явж байна шүү дээ.
Буруутай зураг зурсан, буруутай ажил гүйцэтгэсэн хүүмүсийг хуулийн байгууллагад шилжүүлээд холбогдох хохирлоо нэхэмжлэх ажил хийе. Тооцоо гаргаад дутаж байгаа хэсэг дээр Засгийн газраас дэмжлэг хүсье. Мөн Доржийн гудамж, Дарь-Эхийн гудамж, өнгөрсөн жил үер хамгийн их үер буусан 27, 29 дүгээр хорооны үерийн байгууламжийг бэхжүүлэх зардлыг нийслэлээс шийдье ” гэв.