Сонгинохайрхан дүүрэг төсвийн 331 сая төгрөгөөр сонгуулийн сурталчилгааны САМБАР хийлгэнэ
2024 оны 3 сарын 15
Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас дүүргийн төсвийн 331 сая төгрөгөөр сонгуулийн сурталчилгааны самбар хийлгэх ТЕНДЕР зарлажээ.
Уг тендерийг энэ сарын 13-ны өдөр зарласан бөгөөд нийт төсөвт өртөг нь 331,650,400 төгрөг байна.
Харин 331 сая төгрөгөөр яг хэдэн ширхэг самбар хийлгэх нь тодорхойгүй байна.
Ямартай ч дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай ийнхүү сонгуулийн ажилд бэлтгэж эхэлжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
655403
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс