Лифтнүүдийг шинэчлэх талаар Беларусь улсын төлөөлөгчидтэй ярилцжээ

2024 оны 3 сарын 14

Arslan.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Беларусь улсын Аж үйлдвэрийн дэд сайд Ефимов Александр Владимирович, тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Горелик Дмитрий Николаевич тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, нийтийн тээврийн төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, Улаанбаатар хот дахь лифтнүүдийг шинэчлэн сайжруулах талаар санал солилцжээ.

Дэлхийн томоохон хотуудад тулгардаг асуудлууд Улаанбаатар хотод тулгамдах болсон тул төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд гадаад, дотоодын түншүүдтэй хамтран ажиллах шаардлагатай байгааг хотын дарга Х.Нямбаатар онцлов.

Беларусь улсын төлөөлөгчдийн зүгээс хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ.

Монгол Улс Бүгд Найрамдах Беларусь Улстай 1992 онд  дипломат харилцаа тогтоожээ.

Түүнчлэн Улаанбаатар, Минск хотын хооронд найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай хэлэлцээрийг 2020 онд байгуулсан байна.

 

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655380
0 эможи

keyboard_arrow_up