ТЦА: Зорчих хөдөлгөөний өөрчлөлт үр дүнтэй байвал ЦААШИД ТОГТМОЛЖУУЛНА
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний зохицуулалттай холбогдуулан Тээврийн Цагдаагийн Албанаас өнөөдөр Замын Хөдөлгөөний Удирдлагын Төвд мэдээлэл өглөө.
Тээврийн цагдаагийн албаны дарга, хурандаа Б.Оюутболд "Цагдаагийн байгууллага хуулиар хүлээсэн үүргийнхээ хүрээнд өөрчлөлт хийж байна. Түр өөрчлөлт хийхэд ачаалал багассан ч Зайсанд ачаалал нэмэгдсэн тул хөдөлгөөнийг хэвийн горимд шилжүүлж, өчигдөр /03.12/ 21:40 цаг гэхэд хөдөлгөөний ачаалал хэвийн болсон.
Өнөө өглөө 30 минутаар буюу 07:00-07:30 цагт тооцож хийсэн. Ингэхдээ эсрэг хөдөлгөөнийг нэмэгдүүлэхэд 8.26 цаг гэхэд Чингисийн өргөн чөлөө, Олимпийн гудамж ямар нэг ачаалалгүй байсан.
Энэ үеэр бусад хөдөлгөөнийг зохицуулахаар ажиллаж байсан. Ялангуяа өнөө өглөө өмнө нь байгаагүйгээр буюу энгийн үеэс илүү ачаалал буурсан.
Өчигдрийн урсгалынхаа дагуу өнөөдөр 07:00-07:30 цагт замын хөдөлгөөний зураг авалт хийсэн. Ингэхэд 08:26 цагт Улаанбаатар хот руу орж ирэхэд хамгийн их ачаалал үүсгэдэг цэг болох Чингисийн өргөн чөлөө, Олимпын гудамжны орчимд ямар нэгэн замын ачаалал байхгүй болсон.
Урьд нь ХААИС-ийн хойд талын Туулын шинэ гүүр баригдахаас өмнө замын ачаалал нэмэгдэж гацаадаг байсан. Энэ тохиолдолд 20-45 удаа тухайн замын зорчих хэсгийг түр хугацаагаар хааж хөдөлгөөнийг сийрэгжүүлсний дараа тухайн замыг нээдэг байсан.
Иргэдийн сэтгэл ханамжийг тодруулж үзсэн. Энэхүү шийдвэрийг цагдаагийн байгууллага хуулиар хүлээсэн үүргийнхээ хүрээнд замын хөдөлгөөний урсгалыг нэмэгдүүлж саармагжуулсан." гэлээ.
Урсгал сөрүүлэх зохицуулалтыг минут минутаар зураг авалт хийж байгаа бөгөөд богино хугацаанд үр дүнтэй байвал тогтмолжуулахаар төрийн байгууллагад санал хүргүүлэх юм байна.