ТОДРУУЛГА: Дарь-Эх орчимд урссан их хэмжээний усыг соруулжээ
2024 оны 3 сарын 13
Өчигдөр БЗД-ийн Дарь-Эх орчмын зам усанд автсан талаар нэгэн иргэн бичлэг хийж, цахим орчимд гарсан.
Тодруулбал, тус бүсийн гудамж талбай, жалга, хонхорт хуримтлагдсан цас, мөс хайлж автозам дээгүүр урссан байна.
Энэ талаар албаны мэдээллээс тодруулахад "Шар усны үертэй холбоотой мэргэжлийн байгууллагаас усыг соруулах, цэвэрлэх ажлыг хийж гүйцэтгэж байна. Усанд автсан айл өрх, аж ахуйн нэгж байхгүй байгаа" гэв.
Дарь-Эх орчимд Онцгой байдлын алба хаагчид, Тохижилт, үйлчилгээнийхэн шуурхай арга хэмжээ авч, уулын ус, шар усны үер болж, гамшгийн хэмжээнд нүүрлээгүй байна гэдгийг албаныхан мэдэгдлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
655318
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс