Нийтийн байр шатаж, утаажилтын бүсээс 14 иргэнийг гаргажээ
2024 оны 3 сарын 12
Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороонд Баянголын 44 дүгээр гудамжинд байрлах нийтийн байранд гал гарчээ. Улмаар утаажилтын бүсээс 14 иргэнийг гаргаж, угаартах эрсдэлээс аварсан байна.
Тодруулбал, өчигдөр /2024.03.11/ 18:53 цагт галын дуудлага нь онцгой байдлын газарт иржээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 19:00 цагт очсон байна. Ингэхэд иргэн Б-ын 10х25 метрийн хэмжээтэй 1 давхар нийтийн байрны 2х3 метрийн хэмжээтэй 5 тоот өрөөний дотор хэсэг, эд зүйлсийн хамт шатаж байжээ. Уг галыг 25 минут ажиллаж унтраасан байна. Ингэхдээ, утаажилтын бүсээс 14 иргэнийг гаргасан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
655293
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс