Цэцэрлэгийн төв хаалга онгорхой байснаас 4 настай хүү гарч, машин зам дээр явж байжээ
2024 оны 3 сарын 07
Олон нийтийн цахим сүлжээнд өчигдөр буюу гуравдугаар сарын 6-ны өдөр “Бага насны хүүхэд нимгэн хувцастай машин зам дээр явж байхад нь олоод багшид нь хүлээлгэж өглөө” гэх мэдээлэл нийтлэгдсэн.
ЦЕГ-аас мэдээллийг нягтлан шалгахад Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 325 дугаар цэцэрлэгийн төв хаалга онгорхой байсны улмаас тус цэцэрлэгт хүмүүждэг 4 настай хүү Х нь гадуур хувцасгүй гарч, явсан нь тогтоогджээ.
Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлд зааснаар тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс холбогдох шалгалтыг явуулж байна хэмээн ЦЕГ-аас мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
655242
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс