Дулааны худгийн шугамаас эрэгтэй хүний ЦОГЦОС олджээ
2024 оны 3 сарын 04
Баянгол дүүргийн 20 дугаар дулааны шугамын худгаас нэр, нас тодорхойгүй эрэгтэй хүний цогцос олджээ.
Тодруулбал, ОБГ-т энэ сарын 03-ны өдрийн 19:18 цагт тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс хүний цогцос гаргаж чадахгүй байна гэсэн дуудлага ирүүлсэн бөгөөд Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход 4х4 метрийн хэмжээтэй 3 метр гүнтэй дулааны шугамын худаг дотор нэр, нас, оршин суух хаяг тодорхойгүй эрэгтэй хүний цогцос байсныг гарган Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
655136
1 эможи
S
2024-03-04 15:01
20r horoonii dargad humus uvuljingu orj amidraad bn tsoojtoi bolgo gj helsen deee. Bi medehgui hesgiin dargada hel gd bsn. Tsalin avj bga bol hariutslagatai bmar yum horoon dr suuj bga heden yum.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс