100 айлын барилгын материалын төвүүдийг Барилгачин зах руу НҮҮЛГЭНЭ

2024 оны 2 сарын 28

Arslan.mn

Нийслэлийн төв цэгээс 1.5 км зайд байрлах хүн ам шигүү суурьшсан 100 айлд гэр бүлийн зориулалттай газар дээр эрсдэл өндөртэй шатамхай барилгын материалын агуулахууд, орчныг бохирдуулдаг барилгын материалын үйлдвэрүүд ажиллаж байгаа нь Үндсэн хууль, Газрын тухай хууль, Гаалийн тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль зэрэг олон хууль дүрмийг зөрчиж байна.

Эдгээр хууль зөрчигчдийн дийлэнх нь Хятад эзэнтэй худалдаа, үйлдвэрлэл эрхлэгчид байна. 100 айл нь замын түгжрэл, орчны бохирдол, иргэдийн ая тухтай аюулгүй амьдрах болон суралцах эрхийг зөрчсөөр ирсэн гэж үзэн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн 2018 оны нэгдүгээр сарын 24-ний хурлаар нүүлгэх шийдвэр гарсан ч одоог болтол ажилласаар даруй 6 жилийн нүүрийг үзлээ.

Тус захад Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс болон холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авсан 800 гаруй иргэн, аж ахуйн нэгж, нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй 320 иргэн аж ахуйн нэгж байгаа гэсэн ерөнхий судалгаа байдаг.

Хамгийн аюултай нь энэ хэсэгт Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг, Арьс өвчин судлалын үндэсний төв зэрэг төрийн үйлчилгээ үзүүлдэг 5 эрүүл мэндийн байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн суралцдаг хоёр сургууль, нэг цэцэрлэг бий. Тиймээс эрүүл мэндээ эмчлүүлж буй өвчтөнүүд, сурагч, бага насны хүүхдүүд, тэнд оршин сууж буй иргэд энэхүү орчны нөлөөнд эрүүл мэндээрээ хохирч байна.

Өвчин тусаад шаналж буй хүмүүс Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтсэнийхээ төлөө 100 айл орчмын тоосжилт, барилгын материалын хорд хордож, эрүүл болох биш улам өвчилж байгаа. Тэр ч битгий хэл энд барилгын материалын зах үүссэнээс хойш замын түгжрэл дээд цэгтээ хүрч, түргэн тусламжийн машин эмнэлэг хүрэх замдаа бөглөөнд цаг гаруй зогссоноос болж хүүхэд хүртэл нас барж байлаа.

100 айлыг хэзээ нүүлгэх талаар холбогдох албаны хүнээс тодруулахад, “Нийслэлийн төвлөрлийг бууруулах, түгжрэлийг арилгах бодлогын хүрээнд 100 айлын барилгын материалын худалдаа эрхлэгчдийн саналыг харгалзан Налайхын барилгын материалын үйлдвэрлэл технологийн парк, шинээр ашиглалтад орж байгаа шинэ барилгын зах болон Сонсголонгийн “Барилгачин зах” руу шат дараатай нүүлгэхээр төлөвлөж байна” гэлээ.

 

Эх сурвалж: БарилгаМН

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
3
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
1
655067
9 эможи

Иргэн
2024-02-29 15:17
Барилгачин зах нь бөөн түгжрээн дунд хол штээ…
иргэд
2024-02-29 09:13
маш зөв хурдан эхлүүл тэр хавийн албан газарууд айл өрхүүд хэцүү нөхцөлд амьдарч байгаа шүү
ulaanguu
2024-02-28 22:17
Дэмжинэ
Зочин
2024-02-28 16:51
Хэзээ ч нүүлгэж чадахгүй.
Цэгий
2024-02-28 16:35
Нүүлэгсэн дээр бөөний худалдаа түгжээ
Зочин
2024-02-28 15:35
Шаа шаа. Миний мэдэхийн л 100 айлыг нүүлгэнэ гэж яриад даруй 16 жил болж байна даг. Сонгуулийн жил болохоор л тэгж ярьдаг. Сонгууль өнгөрөөд л таг мартацгаадаг биз дээ.
зочин
2024-02-28 15:19
үнэхээр дэмжиж байна, хүлээсээр ч байна. хэн хэндээ хэрэгтэй байнаа, яриад ахиад хэдэн жил болчихвийдээ
Зочин
2024-02-28 15:10
дэмжиж бна хурдан нүүлгэсэн дээр
Зочин
2024-02-28 15:02
Зөв шүү. Дэмжиж байна.
keyboard_arrow_up