ҮЙЛ ЯВДАЛ: Орон сууц захиалаад хохирсон иргэдийн хэлэлцүүлгийн талаар мэдээлнэ
Өнөөдөр болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна. /2024.02.27/
09:00 цагт МҮХАҮТ-д Засгийн газрын ХЭГ, ЭЗХЯ, ХЗДХЯ хамтран “Зөвшөөрлийн хуулийн хэрэгжилт, үр нөлөө” хэлэлцүүлэг зохион байгуулна.
10:00 цагт Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн шинэ байрны нээлт, нээлттэй хаалганы өдөрлөг тус тус болно. Утас: 8902-8554.
10:00 цагт УИХ-ын “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” Түр хорооны гишүүд Эмийн хяналтын лабораторийн үйл ажиллагаатай танилцана.
“ЗМ” сонины мэдээллийн төвд:
11:00 цагт “Эрх чөлөө төв”-өөс мэдээлэл хийнэ.
11:30 цагт “Нэхэх цагаан хаалга” цогцолбор хотхоны захиалагчдын эрх ашгийн холбооноос орон сууц захиалаад хохирсон иргэдийн хэлэлцүүлгийн талаар хэвлэлийн бага хурал зарлажээ.
12:00 цагт Татварыг бууруулах, УИХ-ын ээлжит бус чуулганыг худалдуулах талаар “Сайн нам”-аас мэдээлнэ.
12:30 цагт “Монголын хүний төлөө нам”-ын дарга Х.Бат-Ялалт мэдээлэл хийнэ.
14:30-17:00 цагт Улаанбаатар дахь Русский дом (хуучнаар Оросын Соёл, шинжлэх ухааны төв)-д “Монголросцветмет” үйлдвэр үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын ЭСЯ, ОХУ-ын Монгол Улс дахь Худалдааны төлөөлөгчийн газар, “Монголросцветмет” ТӨҮГ хамтран д “Орос-Монгол: Хоёр улсын уул уурхайн салбар дахь стратегийн түншлэлийн харилцаа” уулзалт зохион байгуулна.









