Орон сууцны байранд гал гарч, утаажилтын бүсээс 72 иргэнийг гаргажээ

2024 оны 2 сарын 26

Arslan.mn

Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны 13 дугаар байрны нэгдүгээр орцонд их хэмжээний утаа гарч байна гэсэн дуудлагыг 02.26-ны өдрийн 03:35 цагт хүлээн авчээ. 

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 03:43 цагт очиход тус байрны хогийн сувагт хог шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан байна. Утаажилтын бүсээс 72 иргэнийг аюулгүй газарт гаргажээ.

Иймд иргэд, олон нийт галын аюулаас урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг зөвлөлөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
2
wow an post
3
yay an post
1
sad an post
15
ouch an post
5
confuse an post
7
angry an post
10
654979
55 эможи

Зочин
2024-02-27 14:58
8min 4km cewex yma
Зочин
2024-02-26 22:34
Сөх болон орцны жижуурууд хяналтаа сайн тавих хэрэгтэй дээ.
иргэн
2024-02-26 10:42
Хат анхаарал болгоомжгүй салан задгай байх нь өөрийгөө болоод бусдыг хохироодог
keyboard_arrow_up