ҮЙЛ ЯВДАЛ: Нийтийн тээврийн жолооч нар НИТХ-д шаардлага хүргүүлнэ
Хоёрдугаар сарын 26-ны даваа гарагт болох зарим үйл явдлын тойм:
10.00 цагт: “Буянт-Ухаа”-гийн 163 дугаар сургууль дээр Хан-Уул дүүргийн "Би монгол хүүхэд" ёс заншлын наадам болно.
11.00 цагт: ОБЕГ-т: УОК, ЭМЯ, ХХААХҮЯ-аас хамтран мэдээлэл хийнэ.
11.00 цагт: “ЗМ” сонины мэдээллийн төвд:“Оюу толгой” компанийн ажилчдын цалинг 25-30 хувиар бууруулсан талаар ажилчдын төлөөлөл мэдээлнэ.
14.00 цагт: Нийтийн тээврийн жолооч нар цалин болон нийгмийн хангамж, замын маршрут, бусад асуудлаар НИТХ-д шаардлага хүргүүлнэ. Утас: 9411-5994.
14.00 цагт: Монголын Хөрөнгийн биржид иргэд, олон нийтэд зориулсан үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох 3 өдрийн сургалт уулзалт эхэлнэ.
-“Алдар” спортын хороонд: Чөлөөт бөхийн 23 хүртэлх насны улсын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.