Явган хүний замыг сайжруулж, байгалийн чулуугаар хийхэд 45 тэрбум төгрөг зарцуулна

2024 оны 2 сарын 20

Arslan.mn

Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг Хотын дарга Х.Нямбаатар НИТХ-д өргөн барьсан.

Тухайлбал,  Зам өвөл халтиргаатай, зун ус тогтдог зэрэг нь Улаанбаатар хотод явган зорчиход хүндрэлтэй байдаг. Иймд явган хүний замыг сайжруулж, иргэдийн хэрэгцээнд нийцүүлэх, эдэлгээ, чанар, насжилтыг уртасгахын тулд байгалийн чулуун хийцлэлтэй болгох ажлыг хийнэ. 

Монголд чулуун орд олон, энэ чиглэлийн 20-иод аж ахуйн нэгж байна. Тиймээс валютыг Хятад руу урсгах бус, дотооддоо үлдээхийг зорьж, дотоодын чулуун хийцлэлийн аж ахуйн нэгжүүдийг дэмжих ажлыг бодлогын хүрээнд авч үзэж буй юм.

Энэ хүрээнд явган хүний замыг шинэчилж, сайжруулах нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, гүйцэтгүүлэхээр 45.6 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
654839
1 эможи

Ард
2024-02-20 23:20
Ямар их мөнгөтэй хүүрүүд вэ зам байжл баыгаашдэээ тэр их мөнгөөр дулаан бохироо шиидээч явган замын цасын цэвэрлээд сур
keyboard_arrow_up