Х.Нямбаатар: ХҮН нам ер нь “Юу ч байсан эсэргүүцнэ“ гэсэн муйхар хандлагаар улстөрждөг боллоо

2024 оны 2 сарын 19

Arslan.mn

НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр өөрийн цахим хуудаснаа "Маргааш НИТХ хуралдаж, ердөө 2 сарын өмнө баталсан төсвөө тодотгон, 371 тэрбумаар нэмж, 3.2 их наяд болгох нь. Торгуулийн орлого гэхэд л 213 тэрбум гэж тооцжээ. Зарлага гэвэл жишээ нь, зурагт байгаа боржин чулуугаар нийслэлийн явган замуудыг дахин солиход 45 тэрбумыг зарцуулах нь" гэжээ.

Харин үүнд  Хотын дарга Х.Нямбаатар хариу тайлбар хийхдээ,  "Энэ ХҮН ер нь "юу ч байсан эсэргүүцнэ" гэсэн муйхар хандлагаар улстөрждөг боллоо. Хальтардаг хавтан асуудалтай байгааг бүгд мэдсээр байхад, албаар 10*10-ын шооны зураг тавьж бусдыг төөрөгдүүлэх зорилгоор будилаантуулахаа болиорой! 

Нийслэл хот энэ өвөл 32-ын тойргоос 4-р дэлгүүрийн уулзвар хүртэл халтирдаггүй боржин чулуугаар явган хүний зам тавьсан. Яг энэ жишгээр цаашид явган замыг халтирдаггүй болгоно.

Энэ удаагийн төсвийн тодотголын гол зорилго бол УБ хотод метро барих гүйцэтгэлийн ажлын даалгавар, техникийн тодорхойлолт боловсруулах, хяналт тавих, зөвлөх үйлчилгээ үзүүлэх компанийг олон улсын нээлттэй тендерээр сонгон шалгаруулах ажил юм." гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654826
3 эможи

keyboard_arrow_up