ҮЙЛ ЯВДАЛ: УОК цаг үеийн асуудлаар хуралдана
Хоёрдугаар сарын 15-ны пүрэв гарагт болох зарим үйл явдлын тойм:
09.00 цагт: УОК-ын шуурхай штаб, ОБЕГ-аас нийслэлд халиа, дошин үүссэн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээний талаар мэдээлнэ. Утас: 8615-0069.
09.30 цагт: Хэвлэлийн хүрээлэнд: “Хэвлэл мэдээллийн хэрэглэгч-сэтгүүл зүйн хувьсал: Бэрхшээл ба боломж” сэдэвт уулзалт болно.
- УОК цаг үеийн асуудлаар хуралдана.
11.00 цагт: Д.Сүхбаатарын талбайд: Арилжааны телевизүүд иргэдээс сар бүр хураамж авч буй үйлдлийг зогсоох, хуульд өөрчлөлт оруулах, иргэдийн гарын үсэг цуглуулах талаар мэдээлнэ. Утас: 8883-8885.
11.30 цагт: “ЗМ” сонины мэдээллийн төвд: Эрх зүйч Э.Эрдэнэжамъян Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн асуудлаар ҮХЦ-д гомдол гаргаж буй талаар мэдээлнэ.
12.00 цагт: Оросын соёл, шинжлэх ухааны төвд: Про театрын бүтээл “Шадар гурван цэрэг” физикл жүжгийн тоглолтын талаар хэвлэлийн бага хурал зарлажээ. Утас: 9611-7878. 9999-9072.
16.00 цагт: БНСУ-ын алдарт дуучид MC SNiper Kim Hyung Joong Bloo нар манай оронд ирнэ. Утас: 9499-9598.
- Төрийн албаны ерөнхий шалгалтын энэ оны эхний улирлын цахим бүртгэл эхлээд байна.
Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс сэтгүүлчидтэй мэдээлэл солилцох цахим хуудас нээж байна.