Б.Батзориг: Энэ жилийн сар шинийн баяраар баривчлагдсан хүний тоо өмнөх онтой харьцуулахад 70% буурсан

2024 оны 2 сарын 14

Arslan.mn

Сар шинийн өдрүүдийн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын талаар ЦЕГ, НЦУГ-аас мэдээлэл өглөө. 

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзориг хэлэхдээ "Энэ жилийн сар шинийн баяр амралтын өдрүүдээр нийт 6,525 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Тухайлбал,

  • 246 нь гэмт хэргийн шинжтэй
  • 5,136  нь зөрчлийн шинжтэй дуудлага мэдээлэл байсан.

Энэ жил залилах гэмт хэрэг буурсан. Хүнийг алах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдэх, хууль сахиулагчийг эсэргүүцэх зэрэг гэмт хэргийн шинжтэй дуудлага 25-66 орчим хувиар буурсан байсан. 

Харин хулгайлах, хүний эрүүл мэндийн эсрэг халдашгүй байдлын гэмт хэрэг 2-60 орчим хувиар өссөн үзүүлэлттэй гарлаа.

Мөн энэ жилийн сар шинийн баяр амралтын өдрүүдэд бүртгэгдсэн зөрчил өнгөрсөн оны мөн үеэс долоо орчим хувиар буурсан.

Түүнчлэн гэмт хэрэг, зөрчил үйлдэж баривчлагдаж саатуулагдсан хүн 70 хувиар буурав.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих буюу Зөрчлийн тухай хуулийн 5.4-т заасан гэр бүлийнхээ хамаарал бүхий этгээдүүдийн эсрэг үйлдсэн хүчирхийллийн шинжтэй дуудлага мэдээлэл 10 орчим хувиар буурсан" гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654707
0 эможи

keyboard_arrow_up